Home
НҮБ-ын сургагч багшийн дамжаа хичээллэж эхэллээ. PDF Хэвлэх И-мэйл

img_4343 "Дэлхийн энхийг дэмжих санаачлага" сангаас Монгол улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан НҮБ-ын сургагч багшийн дамжаа БХИС-ийн БХУА-ийн Энхийг дэмжих ажиллагааны тэнхимийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар явагдаж эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
Батлан хамгаалахын сайд АНУ-д айлчлав PDF Хэвлэх И-мэйл

Батлан хамгаалахын сайд АНУ-д айлчлав

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийж буй айлчлал Флорида мужийн Тампа хот дахь Америкийн Төвийн командлал болон Нью-Йорк хот дахь НҮБ-ын айлчлалаар үргэлжиллээ.  Батлан хамгаалахын сайдыг АНУ-ын Төвийн командлалд тус командлалын орлогч дарга, дэслэгч генерал Жон Аллен хүлээн авч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, Афганистан Улсад явуулж буй “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцооны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр дэслэгч генерал Жон Аллен АНУ-ын Төвийн командлалаас шууд удирдан явуулдаг Ирак, Афганистан Улс дахь цэргийн ажиллагаанд Монгол Улс эхнээс нь идэвхитэй оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өнөөг хүртэл итгэлтэй хамтрагч хэвээр байгааг онцолсон бол хариуд нь Батлан хамгаалахын сайд Л.Болд хоёр орны цэргийн алба хаагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн алба хааж байгаа нь цэргийн хамтын ажиллагааны дээд хэлбэр гэж үзэж Монгол Улс цаашид ч оролцоогоо нэмэгдүүлэх байр суурьтай байгааг мэдэгджээ.

Дэлгэрэнгүй...
 
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл


Батлан хамгаалах яамны 2011 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөний дагуу БНСУ-ын цэргийн дараах сургуулиудад суралцахаар сонгон шалгауулалтанд оролцох хүсэлтэй оюутнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтанд урьж байна.

Дэлгэрэнгүй...
 
Сургууль төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулав. PDF Хэвлэх И-мэйл

Сургууль төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулав.

Батлан хамаалахын их сургуулийн Цэргийн командын сургууль, Цэргийн инженерийн сургуулийг энгийн мэргэжлээр төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа 2011 оны 4 дүгээр сарын 8-нд Батлан хамгаалахын их сургуульд боллоо.

Дэлгэрэнгүй...
 

Эрхэм зорилго

Өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй академийн түвшинд сургалтыг явуулж Батлан хамгаалахын удирдах албан тушаалд ажиллах офицер, төрийн албан хаагчийг бэлтгэх

Санал асуулга

Та хаанаас холбогдож байна
 

Яг одоо

Манайд 1 зочин онлайн

Цаг

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player